УОК-оос анх цар тахлын тархалтын түвшинг “Улаан”, “Улбар шар”, “Шар”, “Ногоон” гэсэн дөрвөн өнгөөр ялган тогтоосон. Манай улсын зорилтот бүлгийн 50 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдвал “Улбар шар” бүсээс “Шар” бүс рүү буюу энгийн амьдралд шилжих боломж бүрдэх юм.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.