ДЭМБ-аас манай улсын эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлалаа.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төрөх ор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлалтын эмчилгээний аппарат, өвчтөний монитор, автомат тариурын шахуурга зэрэг 13 нэр төрлийн багаж тоног, төхөөрөмж хандивласан байна. Эдгээрийг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Архангай, Баянхонгор, Дорноговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн төрөх тасгуудад олгосныг өнөөдөр хүлээлгэн өглөө.