БЗД-ийн 97-р сургуулийн сурагчид өчигдөр нэгнийгээ бүлэглэн зодсон талаар хохирогчийн ах мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Өчигдөр энэ сургуулийн 40 сурагч манай дүүг хичээлээ тарах үед отож байгаад, бүлэглэн зодсон байна. Хүүхдийн ээж нь БЗД-ийн цагдаагийн II хэлтэст гомдол гаргасан. Энэ хэрэг сургуулиас 100 метрийн зайтай үйлдэгдсэн байхад яагаад нэг ч багш, нийгмийн ажилтан нь мэдээгүй байгаа юм. Миний дүүг боолгуулаад ухаан алдаж байхад нэг нь нэмж өшиглөсөн байна. Одоо гавлын яс нь цууралттай, тархинд нь цус хурсан байдалтай байна. Өнөө үеийн сурагчид яагаад ийм харгис юм бэ. Нэг нь ч гэсэн цагдаа эсвэл багшдаа хандаж болох байлаа" гэв.
Хохирогчийн ээж БЗД-ийн цагдаагийн II хэлтэст гомдол гаргасан бөгөөд албаныхан хэргийг шалгаж буй гэнэ. Мөн хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэх бөгөөд хэргийг үйлдсэн сурагчдаас удахгүй мэдүүлэг авна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.