Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 287 тохиолдол батлагджээ. Үүнээс 197 нь нийслэлд 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 8 хүн коронавирусийн халдварын улмаас энджээ. Ингэснээр эл өвчний улмаас 1875 хүн нас бараад байна.
Одоогоор хэвтэн эмчлүүлж буй 8365 хүн байгаагаас 1527 нь хүүхэд, 314 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 16663 хүн байгаа аж.