2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу өчигдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд нийт 700 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөс 568 иргэн шалгалтад оролцож 132 иргэн ямар нэг шалтгаанаар шалгалтандаа ороогүй гэнэ.
Энэ өдрийн Ерөнхий мэдлэгийн шалгалтад 268 иргэн буюу 47.2 хувь, Монгол хэлний шалгалтад 223 иргэн буюу 39.3 хувь, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 209 иргэн буюу 36.8 хувь нь тус тус тэнцсэн бөгөөд энэ өдрийн дүнгээр 568 иргэнээс 209 иргэн ерөнхий шалгалтын нийт багц үнэлгээрээр тэнцэж нөөцөд бүртгэгдэх болзол хангаад байна. Тэнцэлтийн эцсийн хувь 36.8 хувь байна.
Эхний 6 өдрийн байдлаар 3297 иргэн шалгалтад орж 1027 иргэн тэнцжээ.