Сүүлийн 24 цагт шинээр 509 тохиолдол батлагджээ. Тодруулбал, нийслэлд 270, орон нутагт 239 бүртгэгдсэн аж. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,867 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,568 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17,967 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-3,395
- Хүндэвтэр-3,843
- Хүнд-1,151
- Маш хүнд-179 хүн байна.