Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусээр 536 хүн өвчилжээ. Үүнээс 339 нь нийслэлд, 197 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 8 хүн нас баржээ.
Одоогоор эмнэлэгт 8759 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1439 нь хүүхэд, 369 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 19183 хүн байна.