Хэвтэх хүн олон ч эмнэлэг олдохоо байжээ. Дотор, мэдрэл, зүрх, судас, мэс засал аль ч тасагт ялгаагүй. Тухайлбал, Улсын I төв эмнэлэгт мэс засал хийлгэсэн бөгөөд дахин ийм эмчилгээ шаардлагатай өвчтөнийг дараалалд нэрийг нь оруулаад, товлосон хугацааны дараа дуудан, хэвтүүлдэг байсан сайхан цаг ард хоцорчээ гэлтэй. Энэ оны наймдугаар сард мэс засал дахин хийлгэх шаардлагатай эмчлүүлэгч дөрвөн сарын дараа өглөө бүр очиж, долоо хоног буцаж байж эмнэлгийн бараа харах жишээтэй.
Улсынх байтугай зарим хувийн эмнэлэгт хэвтэх гэсэн хүмүүс ор сулрахыг долоо, арав хоногоор хүлээж байна. “Дотор, бөөрний чиглэлийн хувийн хэвшлийн ууган эмнэлэг, Европ болон уламжлалт эмчилгээгээр мэргэшсэн хамт олон” хэмээн байгууллагынхаа онцлогийг тодорхойлсон “Шиннонмед” эмнэлэгт хэвтэх хүмүүс дараалалд нэрээ бичүүлээд долоо хоног хүлээж буй аж. “Ковид”-ын эмнэлэг байснаа саяхнаас бусад чиглэлээр эмчлүүлэх хүмүүсийг хүлээж авдаг болжээ. Зургаан ортой энгийн өрөөнийх нь хоногийн төлбөр 55 000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг ч иргэнээс ойролцоогоор 275 мянган төгрөг гардаг гэж байна. Эм, тарианы төлбөрийг нь даатгалаас олгодог. Өдрийн гурван удаагийн хоолтой.
Хүний гавьяат эмч, зүрхний мэс засалч Д.Цэгээнжавын “Бумаа санаа” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд иргэн 230-800 мянган төгрөг төлдөг байсан бол үйлчилгээгээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болсноор иргэд оношоос хамаарсан зөрүү мөнгийг л төлдөг болж гэнэ. Тус эмнэлгийн гурван хүнд үйлчилдэг энгийн өрөө нь 95, харин дөрвөн хүнийх нь 85 мянган төгрөгийн төлбөртэй юм байна. Мэдрэл, уламжлалт эмчилгээний гэдэг тодотголтой “Дархан оточ” эмнэлэгт хэвтэх бол мөн 7-10 хоног хүлээхээр байна. Ор хоногийн төлбөр харьцангуй хямд ч бусдын адил оношийн зөрүүнээс хамаарч эмчлүүлэгсдээс тодорхой хэмжээний мөнгө авахаас өөр аргагүйд хүрдэг байна. Мэдрэлийн эмч Ц.Нямаагийн “Идэрмэг” эмнэлгийн ор хоногийн төлбөр хямд гэж сонсоод лавлахад “Тийм ээ, манай хоногийн төлбөр 30 000 төгрөг. Гэхдээ маш их дараалалтай байна. Энэ сарын 25, 26 хүртэл хүн хүлээж авахгүй” гэсэн юм. Эдгээр эмнэлэгт хэвтэж буй, эмчлүүлэхээр зэхэж байгаа хүмүүсийн дунд “Ковид-19”-өөр өвдсөн нь олон байна. Уушги, зүрх, судас, бөөрний эмчилгээ хийлгэж, сувилуулах хүсэлтэй иргэн олон байгаа аж. Энэ нь эмч нарын зүгээс удаа дараа мэдэгдэж байсанчлан коронавирусийн халдвараар өвдсөний дараа илэрдэг эмгэгүүдийн “манлай” нь ажээ. Хувийн эмнэлгүүд ийнхүү өвчтөнөөр “хахах” болж. Арга ч үгүй байх. Эмчилгээний төлбөрийн дийлэнхийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болохоор боломж байгаа дээр нь эмчлүүлээд авъя гэх иргэдийг буруутгах аргагүй.

…Аль нэгийг нь илүүд үзэж, нөгөөг нь дорд үзэх нь тэгш бус хандлага. Гэлээ ч бодит байдалд шийдэл шаардсан асуудал тулгамдсаар байна, эрүүл мэндийн салбарын эрх мэдэлтнүүд ээ…
Гэтэл нөгөө талд нь асуудал үүссээр. Улсын томоохон төв эмнэлгүүд зарим эмчилгээ, үйлчилгээг үзүүлж чадахгүйд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дахин сануулахад, Улсын I төв эмнэлэгт тэтгэврийн насны хүмүүсийн өвдөгний үеийг протезоор орлуулан эмчлэх аргагүйд хүрсэн тул уг үйлчилгээг энэ оныг дуустал зогсоосон. Уг эмчилгээнд зориулж эрүүл мэндийн даатгалын шугамаар олгодог мөнгө хаанаа ч хүрдэггүй учир эмнэлэг алдагдалд орох магадлалтай болсон тул ийнхүү арга хэмжээ авсан гэж буй. Мөн бусад томоохон эмнэлэгт зарим эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж хомсдож байгаа тухай мэдээлэл бий. Үүний учрыг тодруулах гэж оролдоход улсын эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын санд ихээхэн хэмжээний өртэй болсон тухай мэдээлэл чих дэлсэв. Энэ тухай сонсох нь ээ, эрчим хүчний салбарт өр, авлагын эхлэл, төгсгөл нь мэдэгдэхгүй сүлжээ үүсчихсэн, асуудлыг шийдэж чадахгүй хэдэн жилээр сунжруулж байдаг “туршлага” санаанд бууж байлаа. Чухам юу болоод байгааг тодруулахаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай холбогдож, улсын болон хувийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар журмаар, юуг үндэслэж санхүүжүүлдэг болохыг мэдэхээр хандсан ч “Тайлбар өгүүлье” гээд таг болсон. Юу болов. Тайлбарлах аргагүй мухардал үүсэв үү. Эрүүл мэндийн даатгалын сан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна уу. Хэрвээ тийм бол улсын эмнэлгүүдэд зайлшгүй хийх ёстой эмчилгээ, үйлчилгээг тасалдуулах хэрэг байгаа юм уу. Эс бөгөөс үнэхээр төрийн мэдлийн эмнэлгүүдээс авлагаа авч чадахгүйд хүрээд, сангийн сав ёроолоо гартал хоосорчих гээд байна уу. Тийм бол хувийн эмнэлгүүдийг ч одоогийнх шиг санасных нь зоргоор санхүүжүүлж чадахаа байна биз дээ. Учир лав байгаа бололтой. Эрхбиш учгийг тайлах буй за.
ЭМЯ өнөөг хүртэл “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмж гаргаагүй ч хувийн эмнэлгүүд энэ чиглэлээр эмчлүүлэх гэсэн хүмүүсийг “хамж” авч байгаа нь нэг талаас нь харахад зөв мэт. Нөгөө талаас нь харахад Эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа дийлэхээ байж, улмаар улсын эмнэлгүүдэд зайлшгүй хийх эмчилгээ, үйлчилгээнд зориулан мөнгө гаргаж өгөх аргагүйд хүргэж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнд ЭМЯ анхаарч байна уу, үгүй юү. Дүн шинжилгээ хийж, авах арга хэмжээ төлөвлөж байна уу, үгүй юү. Лав өчигдрийн байдлаар мэдэгдсэн юм алга.
Орон нутагт байдал ямар байна вэ. Зарим аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэгсдээс төлбөр огт авдаггүй аж. Ор хоногийн болон эм, тарианы мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог тул эмнэлэгт ч, эмчлүүлэгсдэд ч тун таатай байгаа гэнэ.
Хувийн, “хувьсгалын” ялгаагүй ард иргэдийн эрүүл энхийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хүчин зүтгэж эмч, ажиллагсдын аль аль нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хүрээнд санхүүжилт авч эмчилгээ, үйлчилгээ явуулах эрхтэй. Аль нэгийг нь илүүд үзэж, нөгөөг нь дорд үзэх нь тэгш бус хандлага. Гэлээ ч бодит байдалд шийдэл шаардсан асуудал тулгамдсаар байна, эрүүл мэндийн салбарын эрх мэдэлтнүүд ээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолтой, заримынх нь үнэ тэнгэрт хадаж буй энэ үед эрүүл мэндийн даатгал тойрсон асуудлаа эртхэн цэгцэлж авахыг цаг үе шаардаж байх шиг. Харсаар байтал хувийн эмнэлгүүд лав даатгалын санг дампууруулахаар шийдсэн бололтой.