Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тус дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг олон нийтийн газарт дэглэм зөрчсөн хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.13-2-т заасан "...Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн..." мөн хуулийн 5.8-1 дэх хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан..." зөрчилд тус тус арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханджээ. Шүүх хэргийг хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "...Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хягаарлалт тогтоосон Нийслэлийн засаг даргын А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Улмаар зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13-2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.