Нийслэлийн томоохон 38 зах, худалдааны төвийн цэгт дархлаажуулалтын байнгын цэг байгуулж, иргэдийг ажил дээрээс нь шууд хамруулах боломжтой боллоо. Үүнээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас 7 цэгийг ажилж байна.
Баянзүрх захад байрлаж байгаа дархлаажуулалтын цэгт тус дүүргийн 6 дугаар хорооны сувилагч Б.Уранзаяа ажиллаж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “11 сарын 2-ноос эхлээд вакцины нэмэлт тунг хийж байна. 16.00 цагийн байдлаар 76 хүнийг дархлаажуулсан. Энд ажиллаж байгаа түрээслэгчид бидний ажилд их тааламжтай хандаж байна. Учир нь иргэд өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ байх шаардлагатай байдаг учраас дархлаажуулалтад очиж хамрагдах боломжгүй байдаг. Харин энд вакцины цэг нээгдсэн нь иргэдэдээ ойрхон үйлчилгээ болж байгааг иргэд хэлж байна” гэсэн юм.