Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж буй. Дээрх хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 16-17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван үхэр нядлан хулгайлж авч явсаныг илрүүлэн ажилласан байна.