АШУҮИС-иас “Дусал цус, дүүрэн амьдрал” аяныг энэ сарын 1-12-нд өрнүүллээ. Уг аянд 1300 гаруй оюутан оролцож, цусаа хандивлажээ. Ингэснээр нийт 460 литр цус цуглуулсныг АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш, анагаах ухааны доктор Д.Уранчимэг хэлсэн юм. Тус сургуулийн “Оюутан хөгжил” хөтөлбөрийн хүрээнд эл аяныг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах баг, амаржих газрууд зэрэг цус, цусан бүтээгдэхүүн их хэрэглэдэг эмнэлгүүдэд нөөц тасалдахааргүй болжээ. Аяныг цаашид төрийн өмчийн таван их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ирэх сарын 6-наас МУИС-д өрнүүлэх нь.
Бэлтгэсэн М.Оч