Энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий хоёр ломбардад хулгай орж, их хэмжээний эд зүйлс алдсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Г, С нарыг холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ. Иргэн, аж ахуй нэгж байгууллагууд харуул хамгаалалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, дохиолол, камерын хяналтын төхөөрөмж суурилуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.