Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 378 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 13 нь зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан хэмээн албаныхан мэдээллээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн амиа алджээ. Мөн хугацаанд 29 040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.