"Ойн салбарын үндэсний чуулган”-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах “Хариуцлагын гэрээ”-г байгууллаа.
Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ой модыг ургуулж, хамгаалж, нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарынхны ажил бус, иргэн бүр сэтгэл гарган оролцох учиртай гэдгийг албаныхан онцоллоо.