Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлд гарсан зам тээврийн ослын талаар мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн автобус хашлага даван унасан. Тус автобус зорчигчгүй байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирч, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Автобусны урдаас суудлын автомашин урсгал сөрөн орж ирснээс болж осол гарсан байх магадлалтай хэмээн ТЦА-аас мэдээллээ.