Сүүлийн 24 цагт шинээр 491 тохиолдол батлагджээ. Тодруулбал, нийслэлд 352, орон нутагт 139 тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн хугацаанд 10 иргэн нас барсан бөгөөд ингэснээр коронавирусийн улмаас нийт 1815 хүн нас бараад байна.
Одоогоор эмнэлэгт 10 083 хүн хэвтэн эмчлүүлж буй бол 23 145 иргэн гэрийн хяналтад байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ.