Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 666 тохиолдол батлагдав. Үүний 376 нь нийслэлд, 290 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 9 хүн коронавирусийн улмаас энджээ.
Одоогоор эмнэлэгт 10 379 хүн байгаагаас 1819 хүүхэд, 401 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 24742 хүн хэвтэн эмчлүүлж буй юм.