Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 998 тохиолдол батлагдав. Үүнээс 680 нь нийслэлд, 308 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 10 хүн эндсэн байна. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1796 болсон байна. Одоогоор эмнэлэгт 10534 хүн хэвтэн эмчүүлж байгаагаас 1616 нь хүүхэд, 469 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн ажиглалтад 25793 хүн байна.