Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 875 тохиолдол батлагдлаа. Үүнээс 563 нь нийслэлд, 312 нь орон нутагт илэрсэн байна. Мөн хугацаанд 9 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1786 боллоо.
Одоогоор эмнэлэгт 10727 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2024 нь хүүхэд, 434 нь жирэмсэн эх байна. Гэрийн ажиглалтад 28 029 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Дархлаа сэргээх гуравдугаар тунд 484 980 хүн буюу нийт иргэдийн 15 хувь хамрагджээ.