Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил ажиллаж, үнэмлэхүй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль өнөөдөр гардуулав.
Ардын багш цолыг:
- МУБИС- ийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Бадрахын Жадамба,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш Жигжидийн Нямжав,
- Их засаг их сургуулийн ректор Намсрайн Ням-Осор нарт хүртээлээ.
Гавьяат багш цолыг:
- Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Алтанхүү,
- Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ц.Батаа,
- МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн ахмад багш Ш.Борчулуун,
- “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” компанийн ерөнхийлөгч Ж.Галбадрах,
- Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш П.Ганболд,
- Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш А.Должмаа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мандалсүрэн,
- Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ж.Нямсан,
- Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахмад мэргэжилтэн асан Д.Отгонбаяр,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн ахмад багш Ш.Хоролсүрэн,
- ШУТИС-ийн Тэргүүлэх профессор Ж.Цэвэгмид,
- Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Г.Цэгмид,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба нарт олголоо.
Сүхбаатарын одонгоор:
- Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Гавьяат багш Д.Амарыг шагнав.
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор:
- Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн,
- БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Г.Цолмон нарыг шагнав.
Алтангадас одонгоор:
- БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ч.Гажиддулам,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн дизайн, технологийн багш С.Эрдэнэтуяа нарыг шагналаа.