Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах хэлтэс, тасаг, хэсэгт ажиллаж байгаа мөрдөгчийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор “Шилдэг мөрдөгч-2021” тэмцээнийг цахимаар зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, мөн албаны Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал болон тэмцээнд оролцож буй алба хаагчид цахимаар оролцлоо.
Дээрх тэмцээнийг 1993 онд “Мэргэжлийн мөрдөн байцаагч” шалгаруулах тэмцээн нэртэйгээр Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл санаачлан өдгөө 28 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж иржээ.
“Шилдэг мөрдөгч-2021” тэмцээнд мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын 53 алба хаагч оролцож байгаа бөгөөд "Ковид-19" цар тахалтай холбогдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
“Шилдэг Мөрдөгч 2021” тэмцээнд оролцогчдыг албан тушаалаар ангилбал,
1. Ахлах мөрдөгч 17
2. Мөрдөгч 36
Цолоор,
1. Цагдаагийн хошууч цолтой 7
2. цагдаагийн ахмад 16
3. цагдаагийн ахлах дэслэгч 24
4. цагдаагийн дэслэгч 7
Насаар нь ангилбал,
-24-30 насны 26 алба хаагч,
-31- 41 насны 27 алба хаагч
Ажилласан жилээр,
- 21 жил ажилласан 1 алба хаагч
- 10 жил ажилласан 3 алба хаагч
- 8 жил ажилласан 6 алба хаагч
- 7 жил ажилласан 6 алба хаагч
- 6 жил ажилласан 3 алба хаагч
- 5 жил ажилласан 8 алба хаагч
- 4 жил ажилласан 10 алба хаагч
-3 жил ажилласан 16 алба хаагч
- 2 жил ажилласан 1 алба хаагч ур чадвараа сорьж байна.