АНУ-ын хүнс, шим тэжээлийн судлаачид намар цагт идэхэд хамгийн тохиромжтой хүнсээр шар хулуу, алим, брюссель байцааг нэрлэсэн байна. Эдгээр нь бие махбодыг хоргүйжүүлж, цусан дахь ашиггүй өөх, тосны хэмжээг бууруулдаг. Ингэснээр өвөлд бие махбодыг бэлтгэхэд хамгийн үр дүнтэй аж. Тэдний мэдээлснээр, хулууны бараг 80 хувь нь уснаас бүрддэг тул жин хасахад тустайгаас гадна шим тэжээл, эслэгээр баялаг тул өдрийн цагаар өлсөх мэдрэмжийг дарахад чухал хоол болно. Ганцхан алиманд хүний хоногийн хэрэгцээний 19 хувьтай тэнцэх хэмжээний эслэг агуулагддаг. Брюссель байцаа илчлэгээрээ төмснөөс дутахгүй, шарж хэрэглэх нь илүү тохиромжтой болохыг тайлбарлажээ. “Хоолны нэр төрөл олон байх тусам хүн илүү иддэг. Тиймээс намар шар хулуу, алим, “одой” байцааг түлхүү хэрэглэх нь зүйтэй” гэж зөвлөжээ.
Бэлтгэсэн Э.Хана