Энэ сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үзэгчдийн танхимыг 50 хувийн дүүргэлттэй байхаар заасан журмын хэрэгжилт ямар байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулсан байна. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, ДБЭТ зэрэг байгууллагад найман тоглолт зохион байгуулсан. Мөн нийслэлд спортын хоёр тэмцээн болсон. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээс илүү зөвлөн, туслахад анхааран ажиллаж байна” гэжээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл