Эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг 40 617 кг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц дөнгөж сая газардлаа.
Тун удахгүй энэ лхагва гарагт Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Монгол Улсын Засгийн Газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг татан авахаар болжээ.