Цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа 100 хүүхдэд гар утас бэлэглэнэ гэдгээ "Эхлэл" компанийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа мэдээллээ. Тэрбээр нүүр номдоо "Нэн ядуу" бүлэгт хамаардаг цахим хичээлээсээ утас болон нөтбүүкгүйгээс болж тодорхой түвшинд хоцрогддог 100 хүүхдэд 100 ширхэг "HULAN-21" Plus утсаа бэлэглэхээр шийдвэрлэлээ. 60 сая төгрөгний үнэ бүхий гар утсыг эхний ээлжид нийслэл дахь 100 хүүхдийг хамруулна. Тодорхой хэлбэл, 2021 оны арванэгдүгээр сарын 12 өдөр НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР хүлээлгэж өгөх болно. Энэхүү давлагааг маань бусад үндэсний брэндүүд түрээд явчихаасай гэж хүсэж байна. Гаднын БРЭНДҮҮД-ийн эзэд тэгж байгаад нэг юм бодно биз дээ. Эхлүүлж буй давлагаа: ИЖИЛ БОЛОВСРОЛ ИЖИЛ ИРЭЭДҮЙ Одоогоор уг давалгаанд нэгдэж буй үндэсний брэндүүд: Ehlel, Amjilt. Өөр үндэсний брэндүүд арваннэгдүгээр сарын 12 өдрөөс өмнө уг давалгаанд нэгдэх бол шууд надтай холбоо бариарай" гэж бичжээ.