Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 450 хүн өвчилжээ. Үүний 366 нь нийслэлд, 84 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд 41-80 насны 8 хүн энджээ. Одоогоор 12 мянга гаруй хүн уг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2682 нь хүүхэд, 599 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 34 015 хүн байна.