Улаанбаатар хотод явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.