Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 789 хүн өвчилжээ. Үүнээс 625 нь нийслэлд, 164 нь орон нутагт батлагдсан байна. Мөн тус хугацаанд 12 хүн коронавирусийн халдварын улмаас энджээ. Одоогоор эмнэлэгт 13 248 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 640 нь хүүхэд, 636 нь жирэмсэн эх байгаа гэнэ. Харин гэрийн ажиглалтад 37 131 хүн байна.