Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 940 хүн өвчилжээ. Үүний 583 нь нийслэлд, 356 нь орон нутагт батлагдсан бол нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд эл өвчний улмаас 9 хүн эндсэн байна. Ингэснээр нийт нас барсан хүмүүсийн тоо 1724 хүрээд байгаа юм. Одоогоор хэвтэн эмчлүүлж буй 13 915 хүн байгаагаас 3301 нь хүүхэд, 736 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 39 758 иргэн байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.