Согтуугаар жолоо барьж явсан этгээд зам тээврийн осол гаргаж, хамт явж байсан хүүхдүүдийн хоёр нь нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн "Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл 11 дүгээр сарын 05-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу шалгахад Иргэн Б гэгч нь Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гаргажээ. Үүний улмаас зорчиж явсан 5 настай Д гэмтэж, 4 настай А, 2 настай Т нар нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Осол гаргасан жолоочийн согтуурлын зэрэг 3.6-тай байсан гэнэ.