Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 1182 хүн өвчилжээ. Үүнээс 783 нь нийслэлд, 399 нь орон нутагт батлагджээ.
Коронавируст цар тахлын улмаас 11 хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй 14 834 хүн байгаагаас 3028 нь хүүхэд, 768 нь жирэмсэн эх байна. Одоогоор гэрийн ажиглалтад 41 834 хүн байгаа аж.