Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1279 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 896 нь нийслэлд, 383 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав.
Коронавируст халдвараар өвчилсөн 10 хүн өчигдөр нас барлаа. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14 939 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 3 069 нь хүүхэд, 845 нь жирэмсэн эх байна.