Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг зорьж явсан цэргийн автомашины цуваанаас нэг нь учир битүүл гээр шатжээ. Тус цэргийн ангид хэрэглэх эд хэрэгсэл ачсан цувааны дөрөвдүгээрт явсан уг тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Манхан сумын нутагт аравдугаар сарын 31-нд галд өртсөн аж. Орон нутгийн эх сурвалжууд “Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа. Галаас болж хүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Ачаан дунд гал гарах хэрэгсэл байснаас шатсан байж болзошгүй гэж шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан нь үзэж буй юм билээ. Энэ хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөж байгаа” гэв. БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албанаас ачиж явсан эд зүйл, тээврийн хэрэгслийн хохирлын тооцоог гаргахаар ажиллаж буй аж.
Бэлтгэсэн Г.Равжаа