Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас захын гэр хорооллын эмийн хангамж, үнийн судалгааг хийж эхэллээ. Одоогоор 69 эмийн санд судалгаа хийхэд зарим газрууд өвчин намдаах эм, харшлын эмийн үнэ нэмээ нэмсэн байсан талаар албаныхан мэдээллээ.
Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж.
Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдсэн гэнэ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх судалгааг үргэлжлүүлэх аж.