УОК, НОК-оос хийсэн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр эм, эмийн хэрэгслийн хомстол үүссэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.
Хомстол үүсэхээс сэргийлж, Шадар сайдын дэргэд ажлын хэсэг байгуулсан. Гаднаас эм, эмнэлгийн хэрэгслээ импортолж авчрах тээвэр ложистикийн асуудлыг болоод дотоодын асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Тухайлбал, тээвэр ложистикийн асуудлыг шийдэхээр Тэн жинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авчрахаар ажиллаж байна. Гэхдээ заавал энэ саатсан ачааг хүлээхгүйгээр, арван нэгдүгээр сарын 1-3-нд БНСУ-ын Инчоноос эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан онгоц ирнэ. Мөн хомстол үүсэхээс сэргийлж энэ талаар нарийвчилсан судалгааны ажлыг хийж, салбарын төлөөлөлтэй тулгамдаж буй асуудлаар уулзалт зохион байгуулсан.
Манай улс ер нь эм, эмнэлгийн хэрэгслээ гаднаас импортолж авчирдаг. Гэхдээ дотоодын шингэн натрийн 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр байдаг. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед шаардсан хэмжээ бүрээр хангах хараахан боломжгүй. Өмнө нь хангаж байсан хэрэглээний түвшинтэй уяж, хуваарилалт хийж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих түүхий эд, ялангуяа шифризны түүхий эд, зарим нэг шингэний дуслын систем, сав баглаа боодлыг татан авах чиглэлээр ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.