УОК, НОК-оос өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Гуравдугаар тунд нийт иргэдийн 23 хувь буюу 420 мянга орчим хүн хамрагдсан байна. Цаашдаа нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагатай 1.5 сая хүн байгаа аж. Хэрэв зорилтот бүлгийнхний нэмэлт тунгийн хамралт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна гэж Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, "Өнөөдрөөс урлаг соёл, спортын үйл ажиллагааг нээж байна. Эрүүл мэндийн байгууллагынхантай хамтарч, үзвэр үйлчилгээний газарт явуулын багаар иргэдээ вакцинжуулах ажил өрнүүлнэ. Иргэд сайн дурын үндсэн дээр вакциндаа хамрагдах боломжтой. Хувь хүн нэг бүрийг энгийн амьдрал руу шилжихийн тулд вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.