Эрүүл мэндийн яамнаас өчигдөр 1188 хүн ковидын халдвар шинээр авсныг бүртгэжээ. Ковид туссан иргэдийн дөрөв нь гаднаас зөөвөрлөн орж ирсэн аж. Нийт тохиолдлын 751 нь Улаанбаатарт, 433 нь хөдөөгийнх юм байна. Өчигдөр эл өвчний хүндрэлээр 12 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хүний амын дунд ковидоор нас барсан хүний тоо 1661 болж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмч нарын хяналт дор 17 727 хүн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн 2926 нь хүүхэд, 994 нь жирэмсэн эх аж. Харин хөнгөн оноштой 49 840 хүн гэрээр өөрсдийгөө эмчилж байгаа аж.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг коранавирусийн эсрэг III тунд маш идэвхгүй хамрагдаж буйг мэдээлсээр байгаа. Мөн III тунд хамрагдсанаар эрсдэл холуур өнгөрөх магадлал өндөр гэдгийг хэлж буй.