Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Монголын ачилт автомашинуудын холбоо" болон Тээврийн цагдаагийн албанд сургуулийн ойролцоох явган хүний замд машинаа тавьбал 80 000 төгрөгөөр торгох хүсэлт тавьж, хэрэгжүүлэхээр болжээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Ачилтын бүх автомашиныг дайчилна. Ачилт 60000+Торгууль 20000= 80000 төгрөг болно шүү!Хүүхдүүдийнхээ амьд явах, эрүүл байх эрхийг хэн нэгэн автомашинтай, соёлгүй нөхрөөр эрсдэлд оруулахыг зөвшөөрөхгүй. Маргааш өглөө 07:00 цагаас эхлэн хичээлийн өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн орчим явган хүний зам дээр хүүхдүүдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, машинаа байрлуулсан бол шууд ачна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас "Монголын ачилт автомашинуудын холбоо" болон Тээврийн Цагдаагийн Албанд хүсэлт тавьсан бөгөөд хэрэгжүүлэхээр боллоо. Ачилтын бүх автомашиныг дайчилна. Ачилт 60000+Торгууль 20000= 80000 төгрөг болно шүү" гэж цахим хуудсандаа бичжээ.