Эрүүл мэндийн яамнаас "Бид III хийлгэхийг уриалсаар байгаач иргэдийн идэвх муу байгаа" хэмээн мэдээлсээр буй. Өчигдөр 1443 хүн ковидын халдвар шинээр авсныг тус яам бүртгэжээ. Ковид туссан иргэдийн гурав нь гаднаас зөөвөрлөн орж ирсэн аж. Нийт тохиолдлын 841 нь Улаанбаатарт, 599 нь хөдөөгийнх юм байна. Өчигдөр эл өвчний хүндрэлээр 11 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хүний амын дунд ковидоор нас барсан хүний тоо 1649 болж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмч нарын хяналт дор 17 397 хүн эмчлүүлж байна. Харин хөнгөн оноштой 51 509 хүн гэрээр өөрсдийгөө эмчилж байгаа аж.