Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох төсөлд арваннэгдүгээр сарын 5-н хүртэл иргэдийн саналыг авч байна. Энэ сарын 20-ны байдлаар 10 мянган гаруй иргэн саналаа өгсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Амьдарч буй орчинд нь ямар асуудал тулгамдаж буйг иргэд л мэднэ. Шийдэл, гарц гаргалгаа юу байгааг таны өмнөөс хэн ч хэлэхгүй учраас хөгжлийн төлөвлөгөөнд саналаа заавал өгөөрэй.
Иргэд https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt энэ линкээр нэвтрэх, эсвэл хорооны байрандаа очиж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгөх боломжтой аж.