БНХАУ-ын Эрээн хотод Монголын найман иргэн ял эдэлж байна. Тэд голдуу хулгай, залилангийн хэргээр шийтг үүлжээ. Энэ хүмүүсийн дунд гурван эмэгтэй байгаа гэнэ.
Түүний хоёр нь хятад иргэнийг хуйвалдан залилсан хэрэгт холбогджээ. Уг хоёр эмэгтэйн нэг нь монголчуудын танил, нэр нөлөө бүхий хүний эхнэр юм байна.
Хятадад нийтдээ 24 монгол иргэн хоригдож байгаа. Үүнээс гадна 40 хүнийг саатуулан шалгаж буй аж.