Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр ярихдаа, вакцины нөлөөлөл болон вирусийн хувилбарын судалгааны дүнгээс харахад, манай улсад хийж байгаа бүх вакцин эсрэг биеийн дархлааг тогтоох үүргээ сайн гүйцэтгэж байна. Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст эсрэг биеийн титр илүү өндөр хувьтай тогтож байгааг судалгааны үр дүн харуулж байгааг онцлов.. Түүнчлэн, дельта хувилбарын халдварын тархалт ерөнхийдөө тогтворжсон байдалтай байна. Цаашдаа буурах хандлагатай байгааг хэллээ.