Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1636 хүнээс шинээр коронавирусний халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 965 нь нийслэлд, 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 21-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 1638 хүн энэ өвчний улмаас эндээд байна.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчүүлж нийт 17349 иргэн байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53 095 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.