Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд энэ сарын 10-нд нэгэн ноцтой хэргийг хэлэлцлээ. Араатнаас дор авирлаж, эхнэрийнхээ дүүгийн амь насыг хөнөөсөн Ө шүүхэд “Би юу ч санахгүй байна, юу ч мэдэхгүй. Архи уухаараа ухаанаа алдчихдаг, юу хийж байгаагаа хянах чадваргүй болдог” гэж мэдүүлж байв. Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний шөнө гарсан юм. Өглөө эрт хөдөө явах байсан Ө дэлгүүрээс архи авснаа хадам ээжтэйгээ хувааж уугаад, хэд хэдэн лааз шар айраг ганцаараа хөнтөрчээ.
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тэрбээр хоёр настай хүүхдээ орон дээрээс унагаснаас энэ хэрэг үүдсэн аж. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд Ө хадам ээж, эхнэрийнхээ дүү нарын хамт нэг хашаанд амьдардаг. Хүүхэд уйлахыг сонссон хадам ээж нь “Хүүхэд уйлуулж байхаар намайг алчих” гээд заазуур шидсэн нь Ө-гийн шанааг гэмтээжээ. Маргаан зодоон болж, улмаар хадам ээждээ гар хүрчээ. Энэ байдлыг тэсэлгүй хүү нь ээж, эгч, дүү нараа өмөөрөхөд Л-ийг хутгалж гэмтээсэн байна. Ар гэ рийнхэн нь тусламж үзүүлж, Госпитальд яаралтай хүргэсэн ч хүйтэн мэс олон эд эрхтнийг нь гэмтээснээс дөрвөн удаа хагалгаанд ороод ч тусыг эс олов. Талийгаачийн дүү, хохирогч Ж шүүхэд мэдүүлэхдээ “Ө өмнө нь удаа дараа миний эг чийг зодож гэмтээж байсан. Хоёр хүүхдийг нь бодоод та лийгаач юу ч хэлдэггүй бай сан юм.
Бид ч хорьдог байсан. Ө архи хэ рэглэсэн үедээ талий гаач Л-ийг зодож гэмтээж бай сан нь үнэн. Би гомдолтой, эмчилгээний болон оршуулгын зардлаа нэхэмжилж байна” гэжээ. Талийгаачийн ээж И мөн адил гом долтой байгаагаа мэдүүлж “Манай хүүхдүүдийг байнга ална гэдэг болохоор би тэр үед заазуур авч шидсэн” гэжээ. Гэр бүлийн таагүй байдал, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн маргаан хүний аминд ийнхүү хүрчээ. Шүүх эмнэлгийн задлан шинжил гээний дүгнэлтэд “Талийгаачид бүсэл хийн зүүн ар хэсэгт хэвлийн хөн дийг нэвтэрч шарх үүсчээ.
Үүнээс үүдэн бүдүүн гэдэс гэмтэж, өтгөн хэвлийн хөндийд тархсанаас, идээт үрэвсэл үүсэж, гүнзгийрэн үжил, идээт хордлогоор нас барсан” гэжээ. Шинжээчийн дүг нэлтээр Ө-гийн хэрцгий авир, буруутай үйлдлээс үүдэн Л амь насаа алдсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Сэтгэц эмгэг судлалын магадлагаанд ялтан Ө-г “Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” гэж тогтоожээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд чанга дэглэмтэй хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр шийджээ.