Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан U15 насныхны ур чадварын ДАШТ амжилттай болж, өчигдөр өндөр лөлөө. Тэмцээнд 105 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголынх Аргентин, Албани, Беларусь, Мадагаскар, Пуэрто-Рико зэрэг орны өрсөлдөгчөө хожиж, мөнгөн медалийн эзэн болов.
Манайхан Болгарын тамирчдыг 106:111 оноогоор илүүрхэж, хагас шигшээд шалгарсан бол аваргын төлөө Израилын багт нэг онооны зөрүүтэй 107:108-аар хожигдлоо. Энэ удаа болгарчууд БНХАУ-ын сагсан бөмбөгчдийг хожиж, хүрэл медаль хүртсэн байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд Израилын баг тэргүүлж, өмнөд хөршийнхөн удаалан, Беларусийнх хүрэл медальтай нутаг буцав.