Багахангай дүүргийн II хороонд “Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 22:10 цагт цагдаагийн газарт ирүүлжээ. Хэргийг шалгахад, тус хорооны оршин суугч 15 настай, эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайруулж, нас барсан байжээ. Амь хохирогч ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.