Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэх дуудлага өчигдөр шөнө 23:44 цагт цагдаагийн газарт иржээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт шалгалт хийхэд:
тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугатаасан болохыг урьдчилан байдлаар тогтоожээ.
Цагдаагийн алба хаагчид сэжигтэн Ч гэгчийг олж, хорьсон бөгөөд тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж буй гэнэ. Урьдчилсан байдлаар хэрэгт холбогдогч нь амь хохирогчтой таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буйг ЦЕГ-аас мэдээллээ.