Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тодруубал, энэ сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273.859 хүн эдгэрч, 27.787 хүн гэрээр эмчлэгдэж, 25.177 хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.