МҮБХ-ноос дөрвөн бөхөөс допинг илэрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан. Улмаар тус барилдаанд шөвгөрсөнөөс гадна өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан юм.
Ингэхдээ шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрвийнх нь А сорьцоос сэргээш илэрсэн. Тус бөхчүүд B сорьцын шинжилгээгээ өгөх, эсэх хариугаа удахгүй өгнө. Үүний дараа нэрийг зарлана гэдгээ МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэллээ.